Мэндчилгээ

 

Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын цахим хуудсаар зочилогч та бүхэнд хамт олныхоо болон өөрийн нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эрүүл мэндийн газар нь Завхан аймгийн эрүүл мэндийн тусламжийн чанарыг сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, харьяа байгууллагуудын иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээ, үйл ажиллагааг мэргэжил арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий байгууллага юм.

Та бүхэн манай цахим хуудсаар Завхан аймгийн Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, цаг үеийн үйл явдлууд, эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл хүлээн авах болно.

Бидний ажилд гүн туслалцаа үзүүлж хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд эрүүл мэндийн салбар байгууллагуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлэхийн сацуу эрүүл мэндийнхээ төлөө идэвх санаачлага гаргаж хамтран ажилладаг иргэн танд амжилт хүсье.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

 

Эрүүл мэндийн газрын дарга
 Ч. Дэмчигсүрэн 
 АУ-ын магистр, Клиникийн профессор, 
Гэмтэл, мэс заслын тэргүүлэх зэрэгтэй эмч

Copyright 2012. Joomla Templates 2.5 |