Нүүр хуудас

Завхан аймгийн Засаг дарга Эрүүл мэндийн газрын даргатай үр дүнгийн гэрээ байгууллаа.

 

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр агентлагийн дарга төсвийн шууд захирагч нар, үүнд Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэнтэй үр дүнгийн гэрээ байгууллаа.

Үр дүнгийн гэрээг Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын дагуу байгуулсан ба 159 нийт ажил үйлчилгээ, 7 тусгай ажил үйлчилгээ, манлайллын 6 зорилтын 17 ажил үйлчилгээг шалгуур үзүүлэлт бүрээр гарган гэрээнд тусгасан.

Гэрээний биелэлтийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны дотор багтаан тайлагнана.

Гэрээний хавсралт болох Салбарын жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын баримт бичиг 2017-2026 он, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Нийгмийн  эрүүл  мэндийн талаар  төрөөс  баримтлах  бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон эрүүл мэндийн салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй үндэсний хөтөлбөр, стратеги, Засгийн газрын тогтоол, Эрүүл мэндийн сайдын тушаал шийдвэрт тулгуурлан боловсруулсан.

Төлөвлөгөө нь салбарын үндсэнчиглэл болох нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хүний нөөц, эрүүл мэндийн санхүүжилт, эрүүл мэндийн технологи, эм зүйн тусламж үйлчилгээ, мэдээллийн технологи, Эрүүл мэндийн салбарын  удирдлага, зохион байгуулалт, ил тод байдал гэсэн8 чиглэлээр байгуулагдсан.

 

 ХШҮМХ

Copyright 2012. Joomla Templates 2.5 |