Warning: file_put_contents(/var/www/others/zavkhan/administrator/components/com_jvotesystem/logs/2018.04.php) [function.file-put-contents]: failed to open stream: Permission denied in /var/www/others/zavkhan/libraries/joomla/filesystem/file.php on line 421
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Завхан аймагт ажиллалаа

Нүүр хуудас

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Завхан аймагт ажиллалаа

 

Монгол улсын их хурлын дарга М.Энхболд тэргүүтэй Засгийн газрын баг бүрэлдэхүүн Завхан аймагт 2017 оны 02 сарын 13 өдөр ажиллаж иргэд хөдөлмөрчидтэй уулзан засгийн газрын хийж хэрэгжүүлж буй болон цаашид хийхээр төлөвлөж буй ажлын талаар танилцуулж ард иргэдийн санал бодлыг сонсон сонирхсон асуултад хариуллаа. Багийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн ажиллаж эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцан иргэдийн асуултад хариулт өглөө.

Асуулт 1-Өндөр настан Дорж

Уламжлалт анагаах ухааны төвийн байрыг шинээр барьж өгөх боломж байна уу?

Хариулт

Өнөөдрийн байдлаар ямар гарц байгааг судалж Засаг дарга, Засаг даргын тамгын газар, Иргэдийн хурлын төлөөлөл санал оруулж шинээр барих болон өргөжүүлэх талаар ярилцаж зөвшилцөнө.

Асуулт 2–Өндөр настан Шарав

Завхан аймгаас бусад аймгууд  Гемодиализийн аппараттай өвчтөнүүд орон нутагтаа эмчлэгдэх боломж бүрдсэн байдаг. Манай аймагт Гемодиализийн аппарат байдаггүйгээс Улаанбаатар хот болон бусад аймгуудад очиж эмчлүүлэх шаардлага гардаг. Йимд Гемодиализийн аппаратаар хангах боломж байгаа юу?

Хариулт

Завхан аймгийн хэмжээнд 14 хүн Гемодиализийн аппаратанд орох шаардлагатай байдаг. Тайвань  улсын төслөөр АйВиКо компаниас 2 Гемодиализийн аппарат суурилуулахаар төсөв хөрөнгийг шийдвэрлүүлж 3 сарын дундуур суурилуулна. Байрны асуудал, эмч, сувилагч, техникийн ажилтнуудын сургалт хийгдэж бэлтгэгдсэн. Гемодиализийн аппаратын эмийн төсвийг шийдвэрлүүлэхээр ЭМГ-аас хүсэлт хүргүүлсэн байгаа.

Асуулт-3 Иргэн Наранцэцэг

HARMONY эмийн талаар тодруулга хийнэ үү, хэдэн хувиар хямдарсан бэ?

Хариулт

Ерөнхий нэршлээрээ 4-н төрлийн эм байдаг. Энэ нь 1 сарынхаа курс тутмаас 210,000 төгрөгөөр хямдарсан.

 

 

Copyright 2012. Joomla Templates 2.5 |