Нүүр хуудас

БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ

 

“БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ”

АШУҮИС үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ойн баярыг угтаж “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ”- ыг 2017 оны 04 дүгээр сарын 3-6-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.

Уулзалтын үеэр дараах арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

1.    Эмч эмнэлгийн мэргэжилтэнүүдэд сургалт зохион байгуулах, туршлага солилцох

2.    Эх баригч бага эмч нарын ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулах

3.    Эрүүл мэндийн байгууллагуудын автомашины бэлэн байдлын үзлэг, жолооч нарын замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн мэдлэгийн түвшин тодорхойлох

4.    Аймгийн Засаг даргын хэрэгжүүлж буй “Сайн эмч хөтөлбөр”-ийн хүрээнд эмч,  эмнэлгийн мэргэжилтэнүүдийг аттестатчилах үйл ажиллагааг явуулах

5.    Мэс заслын баг ирж тусламж үйлчилгээ үзүүлнэ.

Хамрах хүрээ:

1. АНЭ, ТНЭ, УАУТ, СДЭ, СЭМТ,  ӨЭМТ -ийн их эмч, багийн эмч, эх баригч бага эмч

2. АНЭ, ТНЭ, УАУТ, Их-уул СЭМТ, ӨЭМТ-үүдийн сувилагч нар

3. Бусад салбарын болон ажил хайж байгаа эмч эмнэлгийн мэргэжилтэн

 

Хаана хэзээ:

Тосонцэнгэл суманд 04 сарын 03-04: ТНЭ, Түдэвтэй СДЭ,Мөнхийн алба ӨЭМТ, Их-уул, Тэлмэн, Идэр, Нөмрөг, Баянхайрхан, Баянтэс, Асгат, Тэс, Сонгино, Цэцэнуул, Яруу, сумдын их эмч, багийн эмч, ТНЭ, Их-уул сумын сувилагчид

 

Улиастайд 04 сарын 05-06:АНЭ, УАУТ, Шилүүстэй, Завханмандал СДЭ-үүд Сантмаргац,Алдархаан, Эрдэнэхайрхан, Ургамал, Дөрвөлжин, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Отгон СЭМТ, Биндэргарав, Богд-Өлзий, Дөрвөн-оноо ӨЭМТ-ийн их эмч, багийн эмч, АНЭ, УАУТ-ийн сувилагчид, сумдын эх баригч бага эмч нар оролцоно .

Жич: мэс заслын эмч нар хэвлийн хөндийн дурангийн “цөсний хүүдийн чулуут үрэвсэл , өндгөвчний уйланхай , хүүхдийн цавьны ивэрхий , төмсөг буулгах” зэрэг хагалгаа хийнэ.

Мэдээллийг:     ЭМГ ЭТХ дарга Д.Ганчимэг    99084820

                           АНЭ-ийн мэс заслын эмч Л.Түдэв  89002256

ТНЭ –ийн их эмч Пүрэвдорж  88005652

 

 

 

Copyright 2012. Joomla Templates 2.5 |