Нүүр хуудас

Дархлаажуулалтын хөгжлийн мэдээлэл харилцааны стратеги төлөвлөгөө боловсруулах сургалт боллоо.

 

Дархлаажуулалтын хөгжлийн мэдээлэл харилцааны стратеги төлөвлөгөөг боловсруулах үндэсний түвшинд боловсруулж байна. Үүнтэй холбоотойгоор аймаг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд өөрсдийн хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх нь дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэх, тарилгатай халдварт өвчнөөс шалтгаалсан өвчлөл, эндэгдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Завхан аймгийн дархлаажуулалтын хөгжлийн мэдээлэл харилцааны стратеги төлөвлөгөөг боловсруулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөхөөр ХӨСҮТ, НЭМҮТ, Шинэ Нийгмийн Эрүүл Мэнд ТББ хамтран сургалт хийгдлээ.

 

 

Сургалтанд ЭМГ-ын дарга, дархлаажуулалт хариуцсан их эмч, Сум, ӨЭМТ-ийн дарга, эрхлэгч, вакцинатор, нийгмийн эрүүл мэндийн арга зүйч нарын нийт 81 эмч, эмнэлгийн мэргжилтэнүүд 2017 оны 04 сарын 22-23-ны өдрүүдэд ЗДТГ-ын сургалтын танхимд боллоо. 

Copyright 2012. Joomla Templates 2.5 |