Нүүр хуудас

Нялхас, бага насны хүүхдийн хооллолтыг гамшгийн үеийн арга хэмжээтэй уялдуулах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

 

 

Гамшиг, онцгой байдал болон зудын үед хоол тэжээлийн дуталд нялх, бага насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүд өртөх магадлал өндөр байдаг.

2016 онд Багануур, Налайх дүүрэг, Архангай, Булган, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Увс, Хэнтий аймгийн нийт 110 сум өвөлжилт хүндэрсэн. Энэхүү нөхцөл байдалд дэмжлэг үзүүлэх зорилгоорНҮБ-ын Хүүхдийн Сангаас  дээрх аймгуудын жирэмсэн, хөхүүл эхчүүд болон 5 хүртэлх насны хүүхдүүдэд олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл болон А амин дэмээр ханган ажиллаж байна. Мөн орон нутагтаа энэхүү үйл ажиллагааг эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлж байна.

 

“Нялхас, бага насны хүүхдийн хооллолтыг гамшгийн үеийн арга хэмжээтэй уялдуулах нь” сэдэвт  сургалтыг 2017.04.18-20-ны өдрүүдэд  өвөлжилт хүндэрсэн 11 сумдын Хүүхэд хариуцсан эмч, вакцинатор нийт 22 эмнэлгийн мэргэжилтнүүдэд зохион байгууллаа.

Copyright 2012. Joomla Templates 2.5 |