Нүүр хуудас

Шинжээчдийг сонгон шалгаруулах

Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй     байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгоход дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий шинжээчдийг сонгон шалгаруулахаар  дахин зарлаж байна.

Нэг. Нийтлэг зүйлс   

           Эрүүл мэндийн сайдын 2015 оны 298 дугаар тушаалын дагуу аймгийн хэмжээнд Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй  байгуулгуудад  тусгай зөвшөөрөл олгох, сунгах, нэмэлт өөрчлөлт оруулахад  дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий шинжээчдийг сонгон шалгаруулна.

 

           Аймгийн Засаг даргыг 2015 оны А/12 дугаар захирамжаар томилогдсон Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комисс ирүүлсэн материалд үнэлгээ хийх шинжээчийг сонгон шалгаруулж гэрээ хийнэ.

 

           Шинжээчээр ажиллах хүсэлтэй иргэн дараах шалгуурыг хангасан байна.

 Үзүүлэлт      Тавигдах шаардлага:

Боловсрол     Бакалавр, түүнээс дээш /мэргэжлийн болон эрдмийн зэрэг цолтой/

Мэргэжил       Эрүүл мэндийн чиглэлээр 

1.    Холбогдох мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажиллаж мэргэшсэн,  байгууллагын    удирдлага, зохион байгуулалтаар ажлын дадлага, туршлагатай, эрүүл мэндийн байгууллагын бүтэц үйл ажиллагаанд үнэлгээ,дүгнэлт өгөх, багаар ажиллах чадвартай.

2.    Тусгай зөвшөөрлийн шаардлагын талаар мэдлэгтэй

3.    Ашиг сонирхолын зөрчилгүй  байх

4.    Гэмт хэрэгт холбогдож  байгаагүй

5.    Жич: Эм зүйч мэргэжилтэй бол давуу тал болно.

Хоёр.Бүртгэл 

2.1 Бүртгүүлэх иргэний материалыг эрүүл мэндийн газрын 210 тоот өрөөнд 2016 оны 06-р сарын 06-аас 20-ны өдрийг хүртэл хүлээн авна.

2.2 Бүтгүүлэхдээ дор дурдсан материалыг бүрдүүлэн, өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Үүнд:

a)    Төрийн албан хаагчийн анкет (маягт №1)

b)    Боловсролын диплом болон эрдмийн зэргийг нотлох баримт бичгийн хуулбар:

c)    Өргөдөл

d)    Иргэний цахим үнэмлэхний хуулбар

e)    Ажилсан жилийг тооцох Хөдөлмөрийн  болон нийгмийн даатгалын дэвтэрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт

f)     Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг  бүртгэхгүй.

 

 

Харилцах утас:     99592509

Copyright 2012. Joomla Templates 2.5 |