ЗАВХАН АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТАНИЛЦУУЛГА

ЗАВХАН  АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТАНИЛЦУУЛГА

Хөгжлийн товч түүх

 

Нэгдүгээр үе (1921-1933)

Завхан аймагт Эрүүл мэндийн байгууллагын үндэс суурь нь анх 1929 онд Оросын эрдэмтэн Белянскийн удирдлагаар“Докторын газар“ нэртэйгээр тавигджээ.

Хоёрдугаар үе (1933-1957)

1933 оноос  эхлэн аймгийн төвд 5 ортой  больниц байгуулж 1 хэлмэрч, 4 асрагчтайгаар ажиллаж, аймгийн төв дахь “Ардын эмнэлгийн газар“  нэртэйгээр ажиллаж эхэлжээ.

Гуравдугаар үе (1957-оноос одоог  хүртэл)

1957 оноос “Аймгийн  Нэгдсэн эмнэлэг”-ийн зохион байгуулалтанд орж ажиллаж  эхэлсэн.

2014 оны байдлаар  Нэгдсэн  эмнэлэг нь амбулатори, хэвтэн эмчлүүлэх,  оношилгооны  нийт  15 тасаг  нэгжтэй  үйл ажиллагаа явуулж  байна.

Хүний  нөөц:  нийт  296 ажиллагсадтай,  Үүнээс:   их эмч 55, удирдах ажилтан 3, Статистикч 1,  Сувилахуйн  тусгай  мэргэжилтэн 135, эм зүйч 2,   инженер, техник болон үйлчилгээний  бусад ажиллагсад -95

Монгол улсын гавьяат эмч 1, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой 3, Алтан гадас одонтой 8, Хөдөлмөрийн Хүндэт медальтай 16, Эрүүлийг хамгаалахын  Тэргүүний ажилтан цол тэмдэгтэй 118 эмч,  ажилчид  ажиллаж байна.

      

Алсын хараа

Иргэний  эрүүл мэндийн төлөө хувь  хүний  мэдлэг хандлага оролцоог  дээшлүүлж,  байгууллага хамт олноо  чадавхижуулан, орчин үеийн   эмчилгээ, оношилгооны  арга технологийг  нэвтрүүлж, хүн  амын  эрүүл мэнд амьдралын  чанарыг  дээшлүүлэх

 

Эрхэм зорилго

 

Эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг иргэдэд жигд    хүртээмжтэй чанартай хүргэх

Бидний ололт

 

1.   2013 онд    эхийн эндэгдэлгүй  ажиллаж  нялхсын  эндэгдлийг 1,54 промилиор бууруулсан.

2.   50 ортой  Амаржих газар  шинээр ашиглалтанд орсон.

3.   2013 оны Эрүүл мэндийн байгууллагуудын ажил дүгнэсэн  үзүүлэлтээр аймгийн хэмжээнд  тэргүүлж” Дэвшилтэт технологи нэвтрүүлсэн  байгууллага”-аар шалгарсан.

4.   Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  Хүүхдийн тасагт хэрэглээний халуун ус оруулж, Дотор, Сүрьеэгийн  тасагт урсгал засвар хийсэн.  

5.   Байгууллагын өөрийн хөрөнгөөр мэс заслын  тасагт багажийн  шинэчлэл,  лабораторийн тасагт засвар хийн  зохион  байгуулалтыг  шинэчилж 16,5 сая төгрөгийн  өртөг  бүхий биохимийн  хагас  автомат  аппаратаар хангасан.

6.  Байгууллагын  комьпютерийн  хангамжийг  сайжруулсан.

 

7.   2014 онд Орон нутгийн хөгжлийн сангаас 10 сая   төгрөг тусгаж  хөнгөвчлөх тусламжийн тасгийг  шинээр зохион  байгуулж   ашиглалтанд  оруулсан. 

8.   Монгол Улсын Засгийн газрын  хөрөнгө оруулалтаар  Оношилгооны  төв ашиглалтанд  орж  лабораторийн  шинжилгээний  бүрэн автомат  анализаторууд, 4 төрлийн  дуран, 2 d ЭХО,тархины судасны доплерографийн  аппарат,  нүд,  чих хамар  хоолойн  багц, комьпютер томографаар  хангагдсан.

 

 

Тулгамдсан  асуудал,  хэрэгжүүлэх арга хэмжээ

 

ØЭрүүл  мэнд эрс шинэчлэл  хөтөлбөрийг хэрэгжүүлэх

ØЯаралтай  тусламжийн  төвийг шинээр  зохион  байгуулах

ØНэгдсэн  эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны MNS 5095-2013. стандартын дагуу хүний нөөц, тоног  төхөөрөмжийн  хангамжийг  нэмэгдүүлэх, ёс зүй, хариуцлагыг  дээшлүүлэх

ØДурангийн мэс заслыг   хөгжүүлэх

ØЭрдэм шинжилгээ судалгааны  ажлыг  эрчимжүүлэх

ØНялхсын  эндэгдлийг бууруулах эмнэлгийн  тусламж  үйлчилгээний  чанарын   үзүүлэлтэнд ахиц  гаргах

 

 

ХОЛБОО БАРИХ  УТАС:

 

     Байгууллагын дарга          

                         Утас: Факс 70462614

       Эмчилгээ эрхэлсэн  орлогч дарга   

                                 Утас: 70462116

       Чанарын алба

                                 Утас: 70462547

       Лавлагаа үйлчилгээ

                                  Утас:98706663

        Санхүүгийн  алба

                                 Утас: 70462359

       Дуудлага хүлээн  авах

                            Утас:  7046103

                                      93143909

 

Copyright 2012. Joomla Templates 2.5 |